Нийтлэгчдийн тухай

Байгалийн баялгийг шинжлэх ухаанч, таашаал авах хэлбэрээр ашиглах нь бидний хүчин чармайлтыг улам бататгаж өгдөг © Адриан Ломбард.
Байгалийн баялгийг шинжлэх ухаанч, таашаал авах хэлбэрээр ашиглах нь бидний хүчин чармайлтыг улам бататгаж өгдөг © Адриан Ломбард.

Энэ веб хуудас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны (ДБХХ)бүтээгдэхүүн юм. ДБХХ нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 84 гишүүн оронтой, 1100 төрийн бус байгууллагын (ТББ) гишүүнчлэлтэй. ДБХХ нь НҮБ-ын ерөнхий асемблийн биологийн олон янз байдал, байгаль хамгаалал, байгалийн баялгийн зүй зохистой ашиглалтын салбар дахь цорын ганц мэргэжлийн олон улсын ажиглагч байгууллага юм.

 

Энэхүү веб хуудсанд орсон текстүүд нь Англи хэл дээр санал нэгдсэн бөгөөд ДБХХ-ны 6 хорооны нэг болох экосистемийн менежмент хорооны экосистемийн зүй зохистой хэрэглээ менежментийн 500 гаруй экспэртүүд орчуулсан болно. Тогтвортой хэрэглээ ба амьжиргаа группийнхэний мэдлэг туслалцааг мөн авсан болно. Энэхүү групп нь улаан жагсаалт гэдгээрээ олонд танигдсан Зүйлийн авран хамгаалах комисс, байгалийн эдийн засаг, нийгмийн бодлого хороодын хамтарсан санаачлагч нь юм. ДБХХ-ны гишүүн бүс, улсын экспэртүүд satellite сайтуудыг хөтлөн явуулдаг болно.

 

Энэхүү веб хуудсанд орсон олон мэргэжилтнүүдийн материалыг уншсанаар таны байгаль орчны талаарх мэдлэг сайжирна гэдэгт бид найдаж байна. Мөн та өөрийн төрөлх хэл дээрээ өөрийн улстай холбоотой бусад байгаль орчны мэдээллийг олж унших боломжийг бид бүрдүүлж өгнө. Тиймээс байгаль хамгааллын салбарт хэрэгжиж байгаа олон амжилттай мэдээ мэдээллийг илүү шуурхай та бүхэнд хүргэхэд бэлэн болж байна. Эндээс олж авсан мэдлэгээ өөрийн ажиллаж байгаа салбартаа авч хэрэгжүүлээрэй.

Энэ сайт дахь сэдвүүд нь дараах сэдлийг төрүүлэхийг зорино: