Бидний зорилго

Naturalliance нь хүмүүсийг амьдарч байгаа газрыхаа байгалийн баялаг, үйлчилгээг хэрхэн нөхөн сэргээх, хадгалж хамгаалахад нь чиглүүлэх юм.

 

Дэлхийн экосистемүүд ба түүний баялагууд

 Сарны орбитийн Аполло 8-аас дэлхийн агаар мандал харагдах байдал © NASA
Сарны орбитийн Аполло 8-аас дэлхийн агаар мандал харагдах байдал © NASA

Дэлхийг таны гарт байгаа хөл бөмбөгийн бөмбөг гэж төсөөлье. Газар, уснаас дээш дооших амьдралыг тэтгэгч экосфер нь таны хурууны хээнээс нимгэн. Энэ эмзэг нимгэн давхараг нь гайхамшигтай систем болох бидний амьдралыг тэтгэгч агаар, ус, амьтан ургамал, бусад организмуудыг агуулж байдаг. Хүмүүн бид ой, уул, бэлчээр, цөл, гол, нуур, далайн адил энэ экосистемийн нэг хэсэг нь юм. Бид бүхний амьдрал энэ дэлхийн экосистем хэр эрүүл байхаас шууд хамааралтай.

Экосистем дэх организмууд

Саарал сойр шувуу нь эрүүл фермерийн аж ахуйн төлөөлөл юм © Мати Вранич.
Саарал сойр шувуу нь эрүүл фермерийн аж ахуйн төлөөлөл юм © Мати Вранич.

Хангалттай идэш тэжээлтэй, тааламжтай орчинд, цөөн тооны махчидтай, өвчингүй, шимэгч хорхойгүй, бусад ямар нэг өөр төрлийн үхэл хорогдолгүй экосистемд нэг хэсэг организм (ургамал, амьтад, мөөгөнцөр, бусад төрлийн микро организм) амьдарч байна гэж төсөөлье. Туршалтаас хархад эдгээр организмийн тоо өснө. Хуваагдан өсөх хугацаа нь организмийн хэмжээгээс хамаарах ба бактер нь минутанд 2 дахин үржиж харин зааны хувьд 10 жилд 2 дахин бусад жижиг амьтан ургамлын хувьд жилийн хугацаанд тоо толгой нь хэд дахин нэмэгдэнэ. Эдгээр амьтдын хувьд идэш тэжээлийн хомсдолд орж өлсгөлөнд нэрвэгдэнэ. Гэхдээ ихэнх тохиолдолд бие гүйцсэн ургамал амьтдын хувьд ингэж өсдөггүй. Өсөж өндийх боломжтой төлийн илүүдэл нь өвчин, осол, махчдын хоол болж зарим нь өлбөрч үхнэ. Цөөхөн хэсэг нь амьдарна. Үхсэн амьтад нь бусад организм бид бүхэнд оршин тогтнох боломжийг бүрдүүлж өгдөг.

Экосистемд үзүүлэх бидний нөлөө

Хүмүүс амьтдыг гаршуулах, үр тариа тарьж сурах хүртэл олон сая жилийн турш анчин байдлаар амьдарсан байдаг. Мөстлөгийн үеээс хойш хөдөө аж ахуй хөгжиж хангалттай хэмжээний хоол хүнс тарьж ургуулснаар хүмүүсийн сууршлын ирэн үе эхэлж өнөөдрийн хотжилт бий болсон. Хүн амын тоо маш хурдацтайгаар өсөн нэмэгдэж экосистем, уур амьсгалд ихээхэн муу нөлөө үзүүлсэн. Хэрэв энэ муу нөлөө нь байх хэмжээнээс хэт их давж гарвал экосистем зүй зохилдлогоороо ажиллахгүй болж хүн болон бусад байгальд хор уршиг үзүүлнэ. Зөв менежментгүй бол байгалийн баялгийг зүй зохистой хэмжээнээс илүү ашиглсаар байх болно. Хотууд фермжсэн экосистем, эрчимжүүлсэн үйлдвэрлэлээс хамааралтай болсон. Орчин үед хотын иргэдийн цөөхөн хэсэг нь энэ процессийн талаар ойлголттой байдаг ба хотыхоны гаргаж байгаа хуулиуд нь хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн хувьд ихэнхдээ таагүй байдаг. Хүн амын тоо ингэж өсөж байгаа үед шинжлэх ухаанч, практик дээр тулгуурласан арга зүй хэрэглэхгүйгээр экосистемд үзүүлэх сөрөг нөлөөнөөс зайлсхийх нь маш төвөгтэй.