Асуудлыг шийдэх

Хатуугаас зөөлөн улс төр нь бага хохирол учруулдаг шиг  эзэмшил нутгийн хил хязгаар дахь  алгуур өөрчлөлт нь байгалийн баялагт ээлтэй байдаг © Лаури Кованин.
Хатуугаас зөөлөн улс төр нь бага хохирол учруулдаг шиг эзэмшил нутгийн хил хязгаар дахь алгуур өөрчлөлт нь байгалийн баялагт ээлтэй байдаг © Лаури Кованин.

Ардчилсан засаглал нь хэмжээгүй эрх мэдэлт төрөөс дээр гэдгийг хүмүүс туршлагаас мэдэж зөрчил, хувиа хичээхийг эрмэлздэг улс төрчсдөөс зайгаа авдаг шиг хүмүүс бид байгалиа хэрхэн хайрлан хамгаалахад суралцах хэрэгтэй. Хүмүүний амьдралд алтан дунджийг баримтах, аливаад хүлээцтэй хандах нь туйлширалаас хамаагүй дээр байдаг. Дэлхий дээрх байгалийн баялгийн ихэнхийг хүмүүс бид ямар нэг хэмжээнд захиран зарцуулж, зохицуулалт хийж байгаа өнөө үед байгалийн баялаг, нөөцийн ач холбогдлыг бүх нийтэд илүү сайн ойлгуулах нь маш чухал. Зөвхөн ургамал идэж байгалийн тухай кино үзэх биш байгальд гарч амьтад хэрхэн амьдардаг юу иддэгийг харж биеэрээ мэдрэх нь чухал. Газар тариалан эрхлэхдээ байгалийн, нийгмийн тэнцвэрт байдлыг хадгалах нь хичнээн төвөгтэй болохыг хүмүүс бас ойлгож мэддэг байх хэрэгтэй. Энэ ойлголтыг хүн болгонд түгээж мэдлэг өгөх нь их чухал.

Тааламжгүй зүйлүүд

Европын анчид засгийн газартаа туслаж чадна
Европын анчид засгийн газартаа туслаж чадна

Зарим зүйлийн амьтан ургамлыг зориудаар болон санамсаргүйгээр урьд нь хэзээч амьдарч байгаагүй газар нутагт нутагшуулдаг. Эдгээр харь зүйл нь мэдэгдэхгүйгээр хурдан үржиж тархвал зохицуулахад маш төвөгтэй болдог. Жич: усанд амьдардаг зүйл, ургамал гэх мэт. Хэрэв экосистемийг гэмтээж эхэлвэл тэднийг даруй зайлуулах хэрэгтэй. Энэ талаар номхон далайн арлууд дээрх сайхан жишээнүүд бий. Орон нутгийн иргэд, анчид, загасчид хамтран зохион байгуулалтад орж ажиглалт мониторинг хийх, тэдгээр харь зүйлийг зайлуулахад оролцдог. Энэ төрлийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд харь зүйлийг хүмүүнлэг арга замаар зайлуулж байгаа үр дүнг иргэд шууд харж мэддэг байх хэрэгтэй.

Махчид болон хортон шавжийн тоо толгойг зохиуцуулах нь

Хулганыг хүнсний агуулахаас салгах нь заримдаа хэцүү © Торуук/Шатерсток
Хулганыг хүнсний агуулахаас салгах нь заримдаа хэцүү © Торуук/Шатерсток

Үүнтэй яг адилаар махчид болон хортон шавжийг зохицуулахад төвөгтэй. Хүмүүс бусад зүйлтэй үр тариа булаацалдах, зэрлэг амьтдыг зүй зохистой ашиглах талбар дээр хүний амьдрал, эд хөрөнгө, экосистемийг хамгаалах үүднээс заримдаа зохицуулалт хийгддэг. Эдгээр махчид болон хортон шавжийн тоо толгойг тодорхой хэмжээнд барих уламжлалт аргуудыг ашигладаг олон улс орон бий. Мөн зарим зохицуулалтаас үүдэн махчдад таатай нөхцөл үүсэх нь газар өндөглөдөг ховор шувуудад устаж үгүй болох аюул нүүрлэдэг. Зарим газар хүн, эдийн засгийг урьтал болгож махчид болон хортон шавжийг устгадаг. Махчид болон хортон шавжийн тоо толгойг багасгах нь тухайн нэг амьтныг хамгаалдаг хүмүүсийн эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Энэ тохиолдолд шинжлэх ухаанд суурилсан менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Жич: тухайн амьтныг бүсчлэн хамгаалах аргыг хэрэглэж болно. Аливаа нэг зүйлийг (өвчин үүсгэгч нянгаас бусад) тухайн газар нутгаас бүр мөсөн устгах нь орчин үед хүлээн зөвшөөрөгдөхгүй. Гэхдээ байгалийн дахин нүүлгэн суурьшуулах, зориудаар эргэн нутагшуулах үйл явцад тухайн зүйлийн тоо толгойг зохицуулах шаардлага бас гардаг.

Байгальд ээлтэй арга замууд

Өргөжин тэлж байгаа хот суурин газарт ой/модорхог биологийн олон янз байдал болон үерийн хамгаалалт дахь сайжруулалт
Өргөжин тэлж байгаа хот суурин газарт ой/модорхог биологийн олон янз байдал болон үерийн хамгаалалт дахь сайжруулалт

Байгальд ээлтэй арга замууд гэдэг нь хүн болон биологийн олон янз байдлын аль алинд нь ээлтэй арга замаар байгалаараа байгаа болон өөрчлөгдсөн экосистемийг хамгаалах, тогтвортой менежмент хийх, нөхөн сэргээхийг хэлнэ. Жич: ус намгархаг газрын экосистемийг сайжруулах нөхөн сэргээх зардал нь бохирдсон усыг цэвэрлэх зардлаас хямд байх. Арга замууд нь том урт хугацааны болон жижиг богино хугацааны байдаг. Жич: нүүрстөрөгчийн хийг хадгалах, үерийн хэмжээг багасгах зорилгоор дахин ойжуулалт хийх, хортон шавьжний идэш тэжээлд зориулж тариалангийн талбайн хажууд ургамал тарих. Аливаа шийдэл нь ганц нэг амьд бие цаашлаад түүний тоо толгойд биш экосистемийг бүхэлд нь хамарсан ашиг тустай байх хэрэгтэй. Жич: нялцгай биетэнг устгахийн тулд хортой шавьж устгалийн бодис биш хялгасан хорхой ашиглах. Ингэснээр нялцгай биетэнгээр хооллодог бусад амьтдыг хордуулах, усыг хордуулж усны компаниудад нэмэлт зардал үүсгэхээс зайлсхийх юм.