Дэлхийн экосистем, нөөц болон түүний хүний хэрэглээ

Экосистемийн ашиг тус, учрах аюулууд

Далайн ургац хураалт © Анатрак Ltd
Далайн ургац хураалт © Анатрак Ltd

Та яагаад байгальд ач холбогдол өгдөг вэ? Та байгалиас хамааралтай учраас уу аль эсвэл хөдөө орон нутагт амьдардаг олон хүмүүсийн нэг учраас уу? Та зэрлэг жимс, мөөг түүх, загасчлах, ан хийх дуртай юу? Зарим улс оронд хоол хүнс нь ихэнхдээ дэлгүүрээс хангагддаг. Гэвч ерөнхийдөө хүн амийн гуравны нэг нь байгалиас хоолоо цуглуулах зан заншилтай байдаг. Магадгүй та зэрлэг ан амьтан харах, байгальд стрэссээ тайлах, дасгал хийх дуртай байх. Хэрэв тийм бол экосистемийн үйлчилгээг авч байна гэсэн үг. Таний гэр орон, тариан талбайд гарч байгаа байгалийн түймэр, үер, хортон шавьжийн тархалт нь экосистем нь доройтолд орж байгаагийн нэг хэлбэр юм. Бид бүгд амьсгалах цэвэр агаар, ус, тааламжтай уур амьсгалыг бий болгож байгаа экосистемийн үйл явцаас шууд хамааралтай.

Экосистем дэх хүний нөлөө

Үйлдвэрлэл нь агаар мандал, хөрс, усыг бохирдуулж болно © Храмовник/Шутерсток
Үйлдвэрлэл нь агаар мандал, хөрс, усыг бохирдуулж болно © Храмовник/Шутерсток

Бид экосистемийг өөрсдийн эрх ашигтаа тохируулан өөрчлөх нь сөрөг үр дагавартай байх магадлалтай байдаг. Үржил шим бүхий газар, бэлчээр, ой, ус намгархаг газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар өөрчлөхөд тухайн газрын уугуул зүйлийн гол идэш тэжээл болох ургамлыг устгаж цаашлаад хөрсний үржил шим алдагдахад хүргэдэг. Эрчимжүүлсэн фермерийн аж ахуй эрхлэхэд зохимжгүй газарт гэрийн тэжээвэр амьтан зэрлэг амьтыг шахаж цаашлаад махчин амьтад алга болж, бэлчээрийн даац хэтэрдэг. Хамгийн үржил шим муутай туйл, ус намгархаг газар, цөлд ч зугаа цэнгэл, аялал жуулчлал хэмжээ нэмэгдэхэд тухайн газарт ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлж байдаг. Орон нутгийн иргэд, ирж байгаа зочид гийчид зориудаар ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байгаа ч дэлхий дээрх хуванцар, бусад байгаль орчныг бохирдуулагч бодисууд нь хүн хүрхээргүй газарт хүртэл хүрч бохирдуулж байна. Өвчний халдвар, организмын нутагшуулалт зэрэг нь дээрхээс илүү их сөрөг нөлөө үзүүлж байна. Эдгээр бэрхшээлүүд нь бидэнд үзүүлэх экосистемийн үйлчилгээг ихээхэн доголдуулж байна.

Экосистемд үзүүлэх хүний нөлөөг зохицуулах нь

Ихэнх тохиолдолд орон нутгийн иргэд аливаа нэг болохгүй байгаа зүйлийг олж илрүүлдэг, заримдаа түүнийг бага зардлаар нөхөн сэргээдэг. Экосистемийн үйлчилгээний зохицуулалтыг голцуу засгийн газраас санхүүжүүгдсэн, эрдэмтэн судлаач нарын тусламжтайгаар орон нутгийн малчид, ойчид, загасчид, анчид, байгаль хамгаалагч, цэцэрлэгч нарын тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг. Экосистемийн байгалийн баялгийг хангалттай цаг хугацаа тааламжтай нөхцлийн дор тодорхой хэмжээнд нөхөж болдог. Ихэнх тохиолдолд ургамал, бусад жижиг организм болох шавьж, жижиг амьтдыг харьцангуй богино хугацаанд нөхөн сэргээж болдог. Харин нас бие гүйцсэн ой модыг нөхөн сэргээхэд хэдэн арван жил, үржил шимтэй хөрсийг сэргээхэд хэдэн зуун жил шаардагддаг. Эдгээр ажлыг хэрхэн чиглүүлж хийхэд орон нутгийн иргэдийг дэмжиж ажиллах тал дээр засгийн газар, эрдэмтэн судлаач нар хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр орон нутгийн иргэд өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцаж байгалийн нөөцөө зүй зохистой ашиглана.