Байгалийн баялгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, сайжруулалт

Байгаль хамгаалал

Бид газар ашигласнаар  байгаль хэрхэн өөрчлөгддөг вэ © Chris Heward/GWCT
Бид газар ашигласнаар байгаль хэрхэн өөрчлөгддөг вэ © Chris Heward/GWCT

Байгальд үзүүлж байгаа дарамт нь их байх үед тухайн газар нутгийн хамгаалах, үйл явцын менежментийг хийх нь маш чухал. Орогнон хорогдох/аюулгүй газар нь тоо толгойг нь нөхөн сэргээх экосистемээс амархан устаж болох зүйлийн хувьд маш чурал. Зарим нэг халуун орны онгон зэрлэг газрын хувьд зүйлийн бүрдэл нь баялаг учир нөхөн сэргээх шаардлагагүйгээр хадгалж хамгаалж болно. Эдгээр газруудаас өөр газарт организм болон экосистемийг хамгаалах гол арга нь байгалийн амьдрах орчны хамгаалалын бүсчлэл, коридор бүхий хүний нөлөө бага хамгааллын тасралтгүй холбоос юм. Хэрэв байгалийн нөөц газар нь их хэмжээний ашиглалт бүхий далайн арал бол ямар нэг хорт бодис асгах, усны хомсдолд орох эрсдэлтэй тул ховор зүйлийн амьтдыг авран хамгаалж авч үлдэхэд төвөгтэй байх болно. Бүсчлэлийн арга нь орон нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах нь аялах төлбөр авах, хамгаалалтын газарт нэвтэрсэний хураамж авахаас илүү чухал ач холбогдолтой. Намиб, Өмнөд Африк, Зимбабвэ улсуудад байгалийн цогцолборт газар доторхоос илүү гадна талд нь том газар нутаг, том тоо толгой бүхий зэрлэг амьтдыг зүй зохистой ан агнуур, аялал жуулчлал хийх замаар хамгаалж байна. Энэ хэлбэрийн бүсчлэлийн арга нь тухайн зүйлийг агнуулах болон бусад хэлбэрээр ашиглуулж болох дүйцүүлэн хамгаалах хэлбэрийг хүлээн зөвшөөрч чаддаг орон нутгийн иргэдийн хувьд тохиромжтой юм.

Байгалийг нөхөн сэргээх, сайжруулах

Эргийн мангро модыг нөнөх сэргээж байгаа нь зураг © Марко Күсада
Эргийн мангро модыг нөнөх сэргээж байгаа нь зураг © Марко Күсада

Дэлхийн хэмжээнд нийт хуурай газар нутгийн 15 хувийг хамгаалалтанд авсан боловч хүний дуусашгүй хэрэгцээ болох хоол хүнс материалд зориулан байгалийн баялгийг их хэмжээгээр ашигласнаар экосистем улам бүр доройтож амьтны зүйл устаж үгүй болсоор байна. Зам, далан, өндөр хүчдэлийн шугам, салхин сэнс зэрэг дэд бүтцийг ухаалагаар ашиглавал учирч болох эрсдлийг багасгаж болно. Хэрэв амьдрах орчин алдагдах аюул нүүрлэсэн тохиолдолд газрын менежментэд бага зэрэг өөрчлөлт оруулсанаар фермерийн, ойн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт зэрэгт эерэгээр нөлөөлж байгаль орчинд мэдэгдэхүйц хэмжээгээр сайн нөлөөдөг.

Хэрэв байгалийн баялгийн ашиглалт ялангуяа махны хэрэгцээний хувьд зүй зохистой хэмжээнээс давсан тохиолдолд шинжлэх ухаан, уламжлалт арга дээр тулгуурласан хамгаалалтын арга хэмжээ авах тал дээр орон нутгийн иргэдтэй харилцан тохиролцох шаардлагатай. Орон нутгийн иргэд дээр түшиглэсэн байгаль хамгаалах аргачлалыг нийгэм хүлээн зөвшөөрөх үйл явц удаашралтай байна. Нийгэмийн хөгжлийг урьтал болгож тухайн сүйдсэн газрыг дараа нь нөхөн сэргээж болно гэсэн чиг хандлагатай байдаг. Нөхөн сэргээлтийн талаар олон албан ёсны баримт бичиг, стратегийн арга дээр дурьддаг боловч хэрэгжилт нь маш муу байдаг. Нөхөн сэргээлтийг үр дүнтэй сайн хийхийн тулд засгийн газар нь бусад холбогдох байгууллагууд, орон нутгийн иргэд ялангуяа газар, зэрлэг ан амьтнаас шууд хамаарал бүхий орон нутгийн иргэдтэй хамтрах шаардлагтай. Яг л шонхор шувуунд хайртай хүмүүс шувуунд ээлтэй өндөр хүчдэлийн шугам зохион бүтээдэг шиг, шувуу ажиглах дуртай хүмүүс салхин сэнсийг зөв газар нь байрлуулдаг шиг сонирхол бүхий орон нутгийн иргэд байгаль хамгаалах үйлсэд чухал үүрэгтэй оролцдог.

Хотын экосистем

Ургамлын олон янз байдал нь амьтдын олон янз байдлыг дэмжиж байдаг © Жэмстохарт, Шатерсток
Ургамлын олон янз байдал нь амьтдын олон янз байдлыг дэмжиж байдаг © Жэмстохарт, Шатерсток

Байгаль орчноо хадгалан хамгаалж нөхөн сэргээж байх нь зөвхөн хөдөө орон нутаг биш төвлөрсөн хот суурин газарт хүртэл сайнаар нөлөөлдөг. Яагаад гэвэл бид бүхэн бүгдээрээ байгалиас хоол хүнс, цэвэр ус, агаар, тааламжтай уур амьсгалыг авч байдаг. Цэцэрлэгт хүрээлэн, паркууд нь хотыг тэлхээс сэргийлж байдаг ногоон уушиг, алмаазан зүүлт нь болж өгдөг. Яагаад гэвэл зөв менежмент нь хэнд ч хаана ч хэрэгтэй. Мөн түүнчлэн хотод амьдардаг иргэд аль болох хөдөө орон нутагт байнга очиж байгалийн сайхныг ойлгож хөдөө орон нутагт хэрхэн өөрийн хувь нэмрээ оруулж чадах талаар ухамсарлан бодож байх хэрэгтэй.